Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 296
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Бодлого

  •  
  • |
  • |
  •  
 
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭГ 2008- 2015 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ

 

Үндэслэл. ДЭМБ-ын гишүүн орнууд мянганы хөгжлийн зорилтыг хангахын тулд 2004 оны Мексикийн тунхаглал, Дэлхийн эрүүл мэндийн 58 дугаар чуулганы тогтоолыг хэрэгжүүүлэх шаардлагатай байна. Эдгээр баримт бичгийн дагуу хөгжиж буй орнууд мянганы хөгжлийн зорилтыг хангахын тулд эрүүл мэндийн эрдэм шинжилгээний чадварлаг, хүчтэй тогтолцоо бүрдүүлэн ажиллаж, тухайн орны эрүүл мэндийн салбарын жилийн төсвийн 2 хувь, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн төсвийн 5 хувийг эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажилд зарцуулахыг зөвлөмж болгосон байна. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн орны эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хөгжлийн стратегийг боловсруулан баталж, мөрдөх шаардлагатай байна.
 
Монгол орон зах зээлийн харилцаанд шилжиж буй сүүлийн 20-иод жилд улс орны олон салбарт тодорхой амжилт олж, нийгмийн баялаг арвижихын хирээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөх талаар багагүй зүйлийг хийж, хүн амын эрүүл мэндэд ч зарим эерэг өөрчлөлт, үр дүн гарч байна. Гэвч манай орны хөгжлийн өнөөгийн түвшинд хүн амд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчнийг эмчилж илааршуулах, сэргийлэх талаар нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр, зөвлөгөө, туслалцаа нэн шаардлагатай хэвээр байна. Үүний тул шилдэг нотолгоо ч хэрэгтэй байна. Сүүлийн 20-иод жилд монгол улсын шинжлэх ухаан, түүний дотор анагаах ухааны салбарт хөрөнгө оруулалт ерөөс хийгдээгүй, судалгаа, шинжилгээний хүрээлэн, төвийн бүтэц, зохион байгуулалт тэр бүрий оновчтой бус, удирдлага, санхүүжилтын тогтолцоо зөочилтэй, орчин цагийн лабораторигүй, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа хангалтгүй байгаа зэрэг нь шилдэг нотолгоо бий болгох орчин, нөхцөл бүрдэхэд таагүй нөлөө үзүүлж байна.  
  
2006 онд шинэчлэн баталсан Монгол улсын шинжлэх ухаан технологийн тухайхуулийн 9.1.1, 2007 онд батлагдсан Монгол улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний 5.2.4-д заасны  дагуу ЭМЯ нь тус салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага  тавигдаж байгаа юм.  
 
Иймд монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд тодорхой алхмыг хийж, анагаах ухааны хөгжүүлэх бодлогын баримт бичиг боловсруулан зохих түвшинд батлуулан хэрэгжүүлэх нь шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болж байна.
    
Танилцуулга
 
Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээг 2008-2015 он хүртэл хөгжүүлэх стратегийг хоёр үе шаттайгаар боловсрууллаа.   
 
Нэг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 126 дугаар тушаалаар томилсон ажлын хэсэг: академич П.Нямдаваа (ШУА-ийн Анагаах ухааны бага чуулганы дарга), академич Б.Цэрэндаш (Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан), анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа (ЭМЯ-ны эрдэм шинжилгээний асуудал хариуцсан ажилтан), химийн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарантуяа (Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд захирал), биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг (Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэд захирал), М.Дэлэгмаа (БСШУЯ-ны ажилтан) нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг (АХ) эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ.
 
            Үүний тулд уг асуудлыг 2006 оны 4 дүгээр сарын 25-нд ШУА-ийн Анагаах ухааны бага чуулганаар авч хэлэлцээд анагаах 
            ухааны үндсэн дөрвөн чиглэлээр салбар ажлын хэсгүүд байгуулах нь зүйтэй гэж үзээд:
 
1.      Эмнэлзүйн анагаахын салбар АХ-ийг академич Б.Цэрэндашаар ахлуулан анагаах ухааны доктор, дэд профессор Х.Алтайсайхан (ЭМШУИС), анагаах ухааны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа (ЭМШУИС), анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор О.Сэргэлэн (ЭМШУИС), анагаах ухааны доктор Ө.Цолмон (“Эрэл” эмнэлэг) нарын бүрэлдэхүүнтэйгээр,
2.      Нийгмийн эрүүл мэндийн салбар АХ-ийг анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаагаар ахлуулан анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор (НЭМХ), анагаах ухааны доктор Ц.Содномпил (ЭМХҮТ), анагаах ухааны доктор М.Алтанхүү (ХӨСҮТ), биологийн ухааны доктор Д.Цэрэнноров (БГХӨЭСГ), анагаах ухааны доктор Э.Эрдэнэчимэг (НЭМХ), анагаах ухааны доктор И.Болормаа (НЭМХ), химийн ухааны доктор С.Өнөрсайхан (НЭМХ) нарын бүрэлдэхүүнтэйгээр,
3.      Био-анагаахын салбар АХ-ийг биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэгээр ахлуулан анагаахын шинжлэх ухааны доктор Д.Самбуупүрэв (АУХ), анагаах ухааны доктор, дэд профессор Н.Хүрэлбаатар (ЭМШУИС), эмзүйн ухааны доктор Б.Ундармаа (ЭМШУИС), биологийн ухааны магистр П.Сувд (НЭМХ) нарын бүрэлдэхүүнтэйгээр,
4.      Эмзүй-уламжлалт анагаахын салбар АХ-ийг химийн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарантуяагаар ахлуулан анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болд (Монгол-Солонгосын хамтарсан Дорнын анагаах ухааны эмнэлэг), анагаах ухааны доктор С.Олдох (ЭМШУИС), эмзүйн ухааны доктор С.Цэцэгмаа (ЭМШУИС), биологийн ухааны доктор А.Алтанцэцэг (ЭМШУИС), эмзүйн ухааны доктор Д.Энхжаргал (ЭМШУИС) нарын бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулан ажиллуулсан болно.
 
Дээрх ажлын хэсэг анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж стратегийн баримт бичиг боловсруулах зүйтэй гэж үзсэнээс гадна, 2005-2006 онд ДЭМБ-ын аргачлалаар НДББ-ийн зөвлөмжийн хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцооны байдалд хийсэн судалгааны дүн зэрэг нь ийнхүү бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэлийг бататгаж өгсөн болно.
 
Хоёр. 2006 оны 11 дүгээр сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 175 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг стратегийн баримт бичгийг эцэслэн боловсруулав.
 
Хуанли
Өнөөдөр 2017 - 9 - 19
НяДаМяЛхПvБаБя





1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1056290 удаа хандсан.